Манай байгууллага

Бид Эрүүл Мэндийн Яамнаас эмнэлгийн тоног төхөөрөмж, урвалж оношлуур, хэрэгсэл ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөлтэйгөөр 10 жилийн турш хэрэглэгчдийн хэрэгцээ болон хүлээлтийг ханган тогтвортойгоор үйл ажиллагаагаа явуулсаар байна.

Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй байгууллагын хувьд лабораторийн тоног төхөөрөмж, урвалж оношлуурыг салбартаа тэргүүлэгч BioMérieux, Seegene, Mindray, Dirui, Cepheid, Eiken зэрэг компаниудаас ханган нийлүүлж өөрсдийн мэргэшсэн инженерүүдээрээ дамжуулан сургалт, засвар үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэж байна.

Үйл ажиллагаагаа явуулсан 10 жилийн хугацаанд эрүүл мэндийг дэмжих, инновацыг хөгжүүлэх, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах гэсэн үзэл баримтлалтайгаар ажиллаж байна.

Бид чанарын бодлогын хүрээнд дэлхийн шилдэг дэвшилтэт технологитой лабораторийн тоног төхөөрөмж, урвалж оношлуур, хэрэгслийг түргэн шуурхай нийлүүлж, тогтмол үйлчилгээ үзүүлэхийн тулд менежментийн тогтолцоог тасралтгүй сайжруулсаар байна.

Мөн харилцагч байгууллагуудын хэрэгцээ шаардлагад уялдуулан мэргэжилтнүүдийнхээ ур чадварыг дээшлүүлэхэд байнга анхаарч ажилладаг.


Үнэт зүйл

Итгэл даах чадвар

Мэргэшсэн, Хариуцлагатай хамт олон

Итгэлтэй хамтын ажиллагаа

Найдвартай, урт хугацааны түншлэл

Зөв дадал туршил

Эерэг хандлага, эрүүл амьдралын хэв маяг

Итгэл даасан чанар

Дэвшилтэт технологи бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээ

Зөвийг санаачлагч

Байнгын сайжруулалт, аюулгүй ажиллагаа

2014
Түүхэн замнал

2014 оны 2-р сард Гялс ХХК-ын худалдаа борлуулалтын албаны залуус монгол улсын лабораторийн хөгжилд хувь нэмрээ оруулахыг зорин 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр Лайфтроник ХХК болж тусдаа гарсан.

2016

Biomerieux компаниас жил бүр олгодог Клиникийн гүйцэтгэлийн шилдэг шагнал.

2018
ALERE компаниас Ази Номхон далайн дистрибьютерийн шагнал.
2019

Biomerieux компаниас Хөгжил өсөлтийн шагнал.

2020
2020 оны 10 сарын 16-нд зохион байгуулагдсан Дархлаа судлалын салбар дах сүүлийн үеийн дэвшил 2020 эрдэм шинжилгээний хуралд ивээн тэтгэгчээр ажилласанд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулиас талархлын гэрчилгээ.
2022

​Бид компанидаа ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх ажлыг эхлүүлэн нийт хамт олны оролцоотойгоор үйл ажиллагаагаа сайжруулсаар байна.

2023

Эрүүл мэндийн лабораторийн мэргэжилтний 7 хоног арга хэмжээнд Bronze ивээн тэтгэгчээр оролцсонд талархал бичиг.Монголын хоол боловсруулах эрхтэн судлалын долоо хоног-2023 албан ёсны түншлэгчээр ажилласанд хүндэт өргөмжлөл.